“Шүдний цоорол өвчнөөс ангижирсан” батламжаа 10 дахь цэцэрлэг гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-06 11:03:08
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хэмжээнд нэг сургууль, 10 цэцэрлэг “Шүдний цоорол өвчнөөс ангижирсан” батламжаа гардан аваад байна.

Чойбалсан хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр “Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот” болгох санаачлага гарган сургууль, цэцэрлэгүүдийг шүдний эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж байгаа юм. Түүнчлэн, цэцэрлэгүүдэд нүүр ам судлалын резидент эмч ажиллан, хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлж байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар 4372 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаагийн 4089 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж үүнээс 3472 хүүхдэд эмчилгээ хийжээ.

Энэ ажлын хүрээнд 2015 онд Хан-Уул цогцолбор сургууль “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн кабинет”-тай болж, 2016 онд 2 дугаар сургууль, 3, 5 дугаар цэцэрлэг “Шүдний цоорол өвчнөөс ангижирсан” батламжаа гардсан бол 2017 онд 2, 4, 7, 11 дугаар цэцэрлэг, 2018 он гарсаар 1, 6, 15, “Дорнод түшиц” цэцэрлэгүүд хүүхдүүдийнхээ амны хөндийг эрүүлжүүлж батламжаа аваад байгаа юм.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ