Улаангом суманд цахилгаан хуваарилах самбар шатжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт өчигдөр цахилгаан хуваарилах самбар шатжээ.
Энэ тухай дуудлагыг тус өдрийн 11:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 11:07 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан аж.