Өвлийн хүлэмжний тариалалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-26 18:33:32

Завхан/МОНЦАМЭ/. Завханы “Загасан нүд-Загастай” ХХК –ний өвлийн хүлэмж хоёр дахь ургацаа хүлээж аваад байна. Тус компани өнгөрсөн 11 дүгээр сард мэргэжлийн агрономичийн удирдлаган дор тариалалтаа эхлүүлсэн нь амжилттай болж Улиастайчуудыг шинэ нарийн ногоогоор хангаж байгаа юм.
Тэгвэл энэ сард хоёр дахь ургацаа амжилттай хураан авч хүнсний 6-8 төрлийн ногоог хүлээн авч худалдаанд гаргажээ. Тухайлбал навчит салат, бууцай, юуцай, яншуй, редиск гэх мэт 6-8 төрлийн навчит ногоог тариалж хоёр дахь ургацаараа огурцы, помидорыг хураан авсан байна. Одоогоор 300 м.кв хоёр ширхэг өвлийн нарлаг хүлэмжинд тариалалтаа хийж байна. 1м.кв талбайгаас 3,5-4 кг навчит ногоо, 8-12 кг улаан лооль, чинжүү хураан авч хэрэглэгчдэд эрүүл хөрсөнд ургасан шинэ ногоогоор үйлчилж эхэлжээ. Ирэх жилээс дахин хоёр хүлэмж нэмж бариснаар огурцы, помидор, чинжүү, навчит ургамлын төрөлжсөн дөрвөн хүлэмжтэй болох юм. Мөн стандартын шаардлага хангасан 300 м.кв зоорь, үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулсан байна. Цаашид хүлэмжийн аж ахуйгаа түшиглэн даршилсан нөөцөлсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр  төлөвлөсөн тухай “Загасан нүд-Загастай” ХХК –нийн захирал Х.Даваахүү мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ