Монгол улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-27 10:21:50
МОСКВА. /РИА Новости/. Эрчим хүчний салбарт Монгол улстай хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг ОХУ-ын Засгийн газар дэмжжээ. Энэ тухай  тус улсын эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудаст тэмдэглэсэн байна.

Сайшаан дэмжсэн хэлэлцээрийн төсөлд хоёр улсын нутаг дэвсгэрт цахилгаан эрчим  хүчний шугам сүлжээг байгуулах, түүнчлэн цахилгаан станцуудыг сэргээн босгох, шинэчлэх хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд болон цахилгаан эрчим хүч нийлүүлэхэд хамтран ажиллах талаар тусгажээ.   

Мөн хэлэлцээрийн төсөлд тусгаснаар, шинэ станцуудыг байгуулах хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран ажиллах аж.
 
Хэлэлцээр хүчинтэй байх хугацааг 5 жилээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцээрийн хугацаа дуусгавар болох үед аль нэг тал нь хэлэлцээрээс гарахыг хүсэхгүй бол хугацаа нь 5 жилээр сунгагдах аж.  

Монголын талтай яриа хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурахыг ОХУ-ын Засгийн газар тус улсын Эрчим хүчний яам болон ГХЯ-нд үүрэг болгожээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ