УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-03 10:19:09

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:05 цагт 56,2 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд пүрэв, баасан гарагийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын УИХ-ын дарга З.Энхболд танилцуулж, батлав. Эхний асуудлаар “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Уг асуудлаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч 94 дүгээр тогтоол баталсан. Гэвч Ерөнхийлөгч 11 дүгээр сарын 26-нд хориг тавьсан бөгөөд үүнийг Хууль зүйн байнгын хороо хүлээн авсан юм.

Уг асуудалтай холбогдуулан одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ