Инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 судлаач батламжаа гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-06-28 14:54:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын нэрэмжит Инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 судлаач өнөөдөр тус яамны Хүндэтгэлийн танхимд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас Батламжаа гардан авлаа. 

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажилллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож байна. Өнөөдрийн байдлаар уг тэтгэлэгийг 86 залуу доктор хүртжээ.

Энэ жилийн тэтгэлэгт 47 төсөл ирсэнээс шилдгийн шилдэг 10 төслийг шалгаруулж, өнөөдөр тус бүрт нь 10 сая төгрөгийн тэтгэлэгийг олгов. Н.Маралмаа /Байгаль орчноо танин мэдэх угсаатны зүйн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх судалгаа/, Д.Эрдэнэчимэг /Хачигт энцефалит болон япон энцефалит өвчнийг ялган оношлох фермент холбоот эсрэг биеийн урвалын цомог бэлтгэн нийлүүлэх нь/, Л.Жамбалжамц /Мөндөр ба аадар борооны үүлний симуляцийн судалгаа/, Т.Атарсайхан /Хөх далан хальс жимсээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх/ зэрэг 10 судалгааны ажил тэтгэлэгт хамрагджээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ