Малчид бүлэг байгуулж худаг засжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Чандмань сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, эвдэрч орхигдсон долоон гар худгуудыг сэргээн засварлахаа малчид хоорондоо бүлэг байгуулан засварласан байна.
Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг зургаан багийн малчдын санал авч эрэмбэлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тухайн онд ямар ямар ажлуудад зарцуулахаа тодорхой болгодог. Сумын нийт өрхийн дийлэнх олон нь малчин өрх байдаг тул иргэд Багийн төв тохижуулах,малжуулах, энгийн гар худгуудыг сэргээн засварлах, өвсний фонд байгуулах зэрэг ажлууд хэрэгцээтэй болохыг санал асуулгаар харагджээ .
Бага дунд орлоготой малчдыг дэмжиж багуудын иргэдийн нийтийн хурлаар орлого багатай малчин өрхийг дэмжиж малжуулах, усны хангамж хүрэлцээгүй газар гар худаг гаргах асуудлыг шийдвэрлэхээр болж ийн хэрэгжүүлж байна.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд