Монгол Улсын шадар сайд Ѳ.Энхтүвшин Архангай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-20 21:21:41
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад ажиллаж байна. Ѳнгѳрѳгч амралтын өдрүүдэд Архангай аймагт ажилласан юм.

Энд ажиллах үеэрээ 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг үнэлэх, заавар, зөвлөгөө өгөх, Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өгөх, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалттай танилцах, үүрэг чиглэл өгөх, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Дулаан, цахилгаан шугам сүлжээний байгууллага, Авто зам, засвар арчлалтын (АЗЗА) компанийн үйл ажиллагааны мэдээллийг сонсож, хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, 07, 08 дугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа(авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлах), өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллав.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ