Хятад-Африкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа урт хугацаанд харилцан ашигтай байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-08-29 11:36:46
Бээжин /МОНЦАМЭ/. "Хятад-Африкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь урт  хугацаанд харилцан ашигтай байх бөгөөд ямар нэгэн улс төрийн нөхцөл болзол агуулаагүй" хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албанаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Худалдааны яамны орлогч сайд Чень Көмин мэдэгдлээ.
Мөн тэрээр "Хятад-Африкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дараах хэдэн онцлогууд байгааг дурдав. “Нэгд, Бидний хамтын ажиллагаа харилцан ашигтай, хамтаар хожиход оршин. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанаас үл хамаарч, Африк тивийн дэд бүтцийг сайжруулах, ажлын байр бий болгох, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, Хятадын ААН-үүд стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг экспортлох, цаашлаад улс төрийн эв нэгдлийг хангах, талуудыг улам бүр ойртуулах арга хэмжээ юм. Хоёрт, Бид ямарваа нэгэн улс төрийн нөхцөл болзол тавиагүй. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Африкийн гадаад хамтын ажиллагаа нь ихэнхдээ тэгш бус байр сууринаас явж,  улс төрийн зүй бус шаардлагуудтай тулгарч байсан. Хятад-Африкийн хамтын ажиллагаа бол эрх тэгш байдлаар явна. Гуравт, Урт удаан хугацаанд хамтран ажиллана. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Европын олон улс орнууд тус тивд юу үлдээсэн юм бэ? Дэд бүтэц, аж үйлдвэр гээд байх зүйл байна уу? Маш олон уурхайн нүх л үлдээсэн. Хятад-Африкийн хамтын ажиллагаа бол урт удаан хугацаанд Африк тивийг хөгжүүлэх төсөл. 20 жилийн дараа тус тивийн дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар, боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт ирэх сарын 3-4-нд Бээжин хотноо болох юм. 

А.Анхбаяр
 
 

Холбоотой мэдээ