БУЛГАН: Малчин өрхүүд рүү хүрэх 195 км замыг нээжээ
Булган, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 24-нөөс 3 дугаар сарын 5-ны хооронд Лах, Доргонт багийн Чингийн хавтгай, Өвөр ширээт, Ханын ар, Дэлгэр ам газарт зам гаргах ажлыг зохион байгууллаа. Лах Доргонт багийн 17 малчин өрхөд хүрэх 195 км замыг нээж, 630 литр түлш зарцуулж, 4 албан хаагч 2 техниктэй ажиллажээ.
53 days