Т.Ахай:Хоршооллын тоо 400 хүрсэн ч чанарын хувьд шаардлагын хэмжээнд хүрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:13:44

Баян-Өлгий аймгийн малчдын холбооны тэргүүн Т.Ахайгаас сэтгүүлчдийн өгсөн асуултанд өгсөн хариултыг доор товчлон сийрүүлэв:

-Манай холбоо 2005 оноос үүсч байгуулагдаад нэлээд бэхжлээ. 19 хоршоолол, 13 салбар холбоотой. Малчдын орлогыг нэмэгдүүлэх, сургалт сурталчилгааны олон төрлийн ажил зохиогдов. 2013 оноос 523 орчим тонн ноос, 30 мянга орчим арьс шир тушаасан малчдад тэрбум орчим төгрөгийн урамшил олгогдлоо. Сарлагийн хөврийг самнах аргаар 5,4 тонн ноолуур үйлдвэрлэн гаргав. 5600 орчим өрхөд 1,5 тэрбум орчим төгрөгийн зээл олгогдов.

Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийг бууруулахын тулд бэлчээр маш хямгатай ашиглагдах,  өвс тэжээл нөөцлөгдөх естой. Мал аж ахуйг эрчимтэй аргаар хөгжүүлэх, үүний тулд хөрөнгө оруулалт хийх, малчдын өөрсдийн хуримтлыг бий болгох зорилтыг хэрэгжүүлээд эхлэв. Малчдын нутаг бэлчээрийг үнэмлэхжүүлж байна. Энэ талаар Буянт, Булган, Толбынхан сайн ажилладаг. Малын тоо толгойг бууруулах тусам орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлийг бид баримтална. Био бордоогоор тордон 200 га-гаас авах ургацыг таван га-гаас авах боломжтой. Царгас, эрдэнэ шиш тариалах ашигтай. Мал, түүний бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал. Гэтэл манайхны банк, уул уурхай, мэдээллийнхэн ч гэсэн гадаадын хүмүүсийн гарт байгаа. Улс төр ч гэсэн гадных бус уу гэсэн эргэлзээ төрдөг. Тус аймагт хоршооллын тоо 400 хүрсэн ч чанарын хувьд шаардлагын хэмжээнд хүрээгүй, хүргэхийн төлөө бид ажиллаж байна гэж тэр ярив.

                                                                                                                                       Ш.Айзаря

 

Related news