Бүрэн шатлалттай зуухыг хөнгөлөлттэй үнээр олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт сумын 2 дугаар багийн 120 айлд бүрэн шатлалттай зуухыг хөнгөлөлттэй үнээр олгожээ.
Өөрийн бодит өртөг нь 395,0 мянган төгрөгийн үнэтэй зуухыг 60,0-80,0 мянгаар иргэдэд борлуулж байна. 2012 онд хийсэн судалгаагаар Сүхбаатар аймаг агаарын бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн аймгуудын тоонд оржээ. Иймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, утаа тоосжилтыг багасгах, агаарын бохирдлын бууруулах зорилгоор хязгаарлалтын бүсийг тогтоох зэргээр холбогдох газрууд хамтарч тодорхой ажлыг хийж гүйцэтгэж байна.
Г.Сүхээ
コメント