Баянхонгорын гутал үйлдвэрлэгчид нийслэлд туршлага судаллаа
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын гутлын үйлдвэр үйлчилгээний төвүүдэд туршлага судаллаа. Тус аймгийн Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт, Баянлиг, Богд, Шинэжинст, Баацагаан, Баянцагаан, Бөмбөгөр зэрэг есөн сумын гутал үйлдвэрлэгч 25 хүн туршлага судлах аялалд багтжээ.
1830 өдөр