Булган суманд нохой, үнэг галзуугаар өвчилсөн болох нь тогтоогджээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган суманд 2-р сарын 29-нөөс 3-р сарын 1-нд шилжих шөнө иргэн О-ийн дуудлагаар сумын шуурхай штабын бүрэлдэхүүн дуудлагын газар дээр очиход нохой татганах, цоройх шинж тэмдэг ажиглагдсан байна. Нохойг устгалд оруулж, тархинаас нь дээж авч, аймгийн Мал эмнэлгийн газарт явуулахад галзуу өвчин болох нь тогтоогджээ.
1949 өдөр