Л.Дандар баатар энэ өдрийг төрсөн өдрөө болгон тэмдэглэдэг байжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх
голын дайны анхны тулалдаан болж, монгол цэргүүд анхны ялалт байгуулсан
өдөр бол 5 дугаар сарын 28. Энэ түүхэн ялалтын өдрийг тохиолдуулан
БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал
тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт өнөөдөр
Шангри-Ла төвд боллоо. Л.Дандар баатрын каракуль малгай, нөмрөг, цэргийн
хувцас, сэлэм, дашмаг, сумны суран зүүлт, баатрын үнэмлэх, цээж баримал
тэргүүтнийг залсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа.
2200 өдөр