Тайваны олон улсын үзэсгэлэнд монгол зураачдын бүтээл шалгарлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Урлагийн зөвлөл, Монголын Урчуудын Эвлэл, СУИС зэрэг байгууллагаас нийт
долоон уран бүтээлч найман бүтээлээ “2019 оны Тайжун хотын Да дун
урлагийн үзэсгэлэн”-д сойсноос тосон будгийн зураг төрөлд Б.Баярт-Од,
усан будгийн зураг төрөлд Ж.Мөнхжаргал, бар зургийн төрөлд З.Уянга,
баримлын төрөлд Д.Батзориг, Д.Отгонбаяр, крафт урлалын төрөлд
Д.Отгонбаяр, А.Чогдгаваа, С.Баярсайхан нарын бүтээл шалгарсан байна.
Шалгаруулалтын эцсийн хариуг 6 дугаар сарын дундуур зарлах аж.
2195 өдөр