“Эрдэнэс Монгол” нэгдлийн уурхайчин, албан хаагчид нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг уул уурхай, эрдэс баялгийн салбар дэмжиж, хандивын аян өрнүүлсэн. Энэхүү хандивын аянд “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниуд нэгдэж, нийт ажилтан, албан хаагч, уурхайчид нэг өдрийн цалин буюу 134 сая 980 мянган төгрөг хандивлаж байгааг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.
1724 өдөр