Үйл ажиллагааг нь түр зогсоосон 4825 үйлчилгээний газрыг битүүмжилнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 4825 ААН-ийн үйл ажиллагааг энэ сарын 16-ныг хүртэл түр зогсоосон. Үүнд хамаарч буй 55 их дэлгүүр, 495 барааны дэлгүүр, 1005 үсчин, гоо сайхан, 309 хувцас засвар болон бусад газрыг өнөөдрөөс битүүмжилнэ гэж НМХГ-аас мэдээлэв.
1746 өдөр