Дуу цахилгаантай аадар бороо орно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө баруун аймгийн нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгийн нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр төвийн аймгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.
1432 өдөр