Нийслэлийн эмнэлгүүдэд 379 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар, амбулаторийн 39.085 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
1935 өдөр