СҮХБААТАР: Б.Сүхбаатар: Тал хээр, говь хосолсон нутгаа тэмээгээр дүүргэхийг хүсдэг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумаас зүүн
урагш Баарын говь, Үетийн нуруу, Жавхлант уул гэж тал хээр, говь хосолсон нутаг
бий. Энд аймгийн аварга мачин Б.Сүхбаатарынх үе дамжин нутаглаж ирсэн. Аав ээжээс
өвлөн ирсэн адуу малаа өсгөхдөө аль нэг малыг орхигдуулж хариулж маллахаас
төвөгшөөдөггүй. Таван хошуу малаа тэгш сайхан өсгөн үржүүлж явна. Айл гэр
болоход ээж нь ингэ, гунж, ат гэсэн гурван тэмээг өгчээ. Тэрбээр гурван
тэмээгээ 2002 оноос хойш өсгөхийг зорьсоор өдгөө 60 гаруй тэмээтэй болжээ.
898 өдөр