ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Баянхонгорт 60 орчим тэрбум төгрөгийн 36 төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийнэ
Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталсан. 2023 оны Улсын төсвөөс Баянхонгор аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг (татаас) 19.8 тэрбум төгрөг, аймгийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 12.6 тэрбум төгрөг, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 16 сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал 957.2 сая төгрөгөөр тус тус баталжээ.
936 өдөр