Академич Г.Лувсанцэрэн агсны нэрэмжит тэтгэлгийг 2 оюутан хүртлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Академич Г.Лувсанцэрэн агсны хүүхдүүд Л.Энхжин, Л.Батжил нар 2008 оноос Монголд шашин судлал, буддын судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аавынхаа үйл хэргийг мөнхжүүлэн, энэ салбарын шилдэг оюутан залууст тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ийн Шашин судлалын салбарын 30 орчим оюутан энэ тэтгэлэгт хамрагдаад байна.
2001 өдөр