Үерийн ус орж ирдэг хэсэгт шуудуу татаж, далан босгожээ
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 9-р багт дулааны улиралд үерийн ус дэлгэснээс үүдэн айл өрхүүд усанд автах тохиолдол байнга гардаг юм. Иймээс Улаангом сумын ЗДТГ-аас санхүүжилт гаргаж, үерийн ус орж ирдэг хэсэгт шуудуу татаж, голдиролыг өөрчлөн, хамгаалалтын далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
2032 өдөр