“Говийн чоно-2018” аврах ажиллагааны усан дахь дадлагыг Ховд голд хийнэ
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт болж байгаа “Говийн чоно-2018” гамшгаас хамгаалах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны үеэр нуранги, давчуу орон зай, урсгал болон усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулагдах юм. Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог өчигдөр тухайн дадлага сургуулийг явуулахаар төлөвлөсөн дадлагын баазаар очиж бэлтгэл ажилтай газар дээр нь танилцлаа.
2587 өдөр