Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас энхийг сахиулж явсан албан хаагчид болон одоо алба хааж байгаа албан хаагчид, тэдний гэр бүлийн хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын жуух бичгээр ШШГГ-ын ахлагч Д.Золбоо, ОБГ-ын ахлах ахлагч Т.Баттулга нарыг, аймгийн “Хүнтэд тэмдэг”-ээр ШШГГ-ын ахмад А.Энхтүвшин, ОБГ-ын ахлах ахлагч Б.Нямхүү нарыг тус тус шагналаа.
2586 өдөр