Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус сургуулийн хүндэт профессор цолыг "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, гавьяат уурхайчин Ж.Баатархүү нарт олгов.
2396 өдөр