Гурван суманд шинжилгээ авах ажил дуусчээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” уриан дор PCR шинжилгээнд хамруулах ажлыг өрнүүлж байна. Дархан-Уул аймаг нийт 28.000 өрхтэй бөгөөд Дархан суманд 23.000, үлдсэн 5000 өрх нь Шарын гол, Орхон, Хонгор сумдад бий. Одоогоор Дархан сумын шинжилгээ авах ажил дуусаагүй бөгөөд 22.00 цагт дуусах юм. Харин хөдөөгийн гурван суманд “Нэг өрх-Нэг иргэн”-ийг шинжилгээнд хамруулах ажил дуусчээ.
1749 өдөр