Өлзийт сумын иргэдэд 20 сая төгрөгийн эм тан, эмчилгээ оношлогооны хэрэгслээр тусалжээ
Архангай /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Анагаах ухааны доктор Д.Даваадагва, Д.Даваадалай нарын санаачлага дэмжлэгээр Өвөр Монголын Тунлион хотын УАУ-ны эмч нарын баг Архангай аймгийн Өлзийт суманд 10-р сарын 27-28-ны өдрүүдэд үе мөч, дотор, хүүхэд, уламжлалт, нөхөн сэргээх үзлэгийг 356 иргэдэд хийж, 20 сая төгрөгийн эм тан, хэрэгслийг тараасан байна.
1997 өдөр