Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын бага наадам боллоо
Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, пара спортын төрлүүдээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, улсын тэмцээнд Увс аймгаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын бага наадмыг энэ долоо хоногийн эхээр зохион байгууллаа. Тэмцээн хонхот бөмбөг, гар бөмбөг, шатар, 100 буудалт даам, ширээний теннис, хөнгөн атлетик зэрэг төрлөөр явагдсан бөгөөд 11 сумын 7 багийн 130 гаруй тамирчид оролцож аваргуудаа тодрууллаа.
1994 өдөр