Аймгийн хэмжээнд 2018 онд зам тээврийн ослоор таван хүүхэд амь насаа алджээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг,
өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хамтран “Авто ослоор алаг үрсээ
алдсаар байх уу” өдөрлөгт оролцож, төв зам дагуу тайван жагсаал хийлээ. Өнгөрсөн
онд тус аймгийн хэмжээнд зам тээврийн 60 осол бүртгэгдэж, ослын улмаас таван
хүүхэд амь насаа алдсан байна.
2306 өдөр