Шүлхий, вакцин, нөхөн төлбөр
Тус аймгийн 3 голомтод шүлхийтэй тэмцэх, устгах, үйл ажиллагаа явуулж хэвийн байдалд оруулахын тулд нийт (48+42+6) нийт 96 үхэр устгаж, (24772+3574+15316) нийт 43662 толгой мал вагцинжуулж, (400+1540+250м2) нийт 2190 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн аж. Шүлхийн голомтод гамшгийн улмаас учирсан хор уршийг арилгахаар ажилласан алба хаагч, иргэдийн томилолт, урамшуулал шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөрт улсын төсвөөс 2,115,097, 200 төгрөг гаргасан байна. Энэ бол нэр бүхий гурван голомтыг хэвийн болгоход зарцуулсан хөрөнгө. Гэтэл өнөөдөр шүлхийн голомт 18 байгаа. Тэр бүхэнд татвар төлөгчдийн мөнгө усны урсгал шиг урсаж байгааг хэлэх хэрэгтэй болов уу.
2412 өдөр