Олон нийтийн цагдаагийн зөвлөгөөн хийлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Эргүүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм”, журмын мэдлэг олгох, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулах, ажилтнуудын ажлын идэвхи санаачлагыг өрнүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилготой “Олон нийтийн цагдаагийн сургалт, зөвлөгөөн”-ийг Нийслэлийн цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгууллаа.
2436 өдөр