Ирэх оноос Хятадад өрх бүр хоёр хүүхэд төрүүлэх боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-12-23 15:55:27

"Хүн ам хийгээд төлөвлөгөөт төрөлтийн хуульд өөрчлөлт оруулсах төсөл"-ийг БХАТИХ-ын Байнгын хорооны 18 дугаар  хуралд энэ сарын  21-ний өдөр хэлэлцүүлэв.

Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс аливаа хязгаар, тусгай нөхцөл шаардахгүйгээр гэр бүл бүр  хоёр хүүхэд төрүүлэх боломжтой болох юм.

Сүүлийн жилүүдэд  Хятад дахь  хүн амын дунд ахмад настны тоо нэмэгдэн, хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо буурснаар цаашдын эдийн засаг нийгмийн хөгжилд зохих дарамт авчирч буйг  судлаачид өгүүлж байгаа юм.

Хятадын хүн ам судалгааны нийгэмлэгийн дарга, профессор Зай Зэнь Ү "2013 оноос эцэг, эх нь хоёул айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлж болох" бодлого хэрэгжүүлсэн бол,  2016 оноос" бүгд хоёр хүүхэд төрүүлж болох" бодлого хэрэгжүүлэх болно. Шат дараатай  энэхүү зохицуулалт  нь Хятадын хүн амын төрөлт  буурч, хүүхэд багачууд цөөнх нь, ахмад настан ихэнх хувийг эзлээд буй өнөөгийн байдалд нийцэх юм гэжээ.

Айл өрх бүр хоёр хүүхэдтэй байж болох бодлогыг  хэрэгжүүлснээр  ойрын жилүүдэд Хятадын  хүн амын хэмжээг зохих хэмжээгээр нэмэгдүүлэн хүн ам олонтой Хятад улсад дарамт болж магадгүй гэж зарим нь судлаачид  сэтгэл түгшиж байна.

Энэ тухай Шанхайн НШУА-ийн Хот ба хүн амын хөгжлийн судалгааны газрын дарга Жоу Хайван "2013 онд айл өрх бүр хоёр хүүхэдтэй байж болох бодлого хэрэгжүүлэх үед жил бүр 2 сая  хүн шинээр мэндэлнэ хэмээн төлөвлөж байсан бол 2014 онд шинээр 470 мянган хүн нэмэгдсэн. Тэгэхээр хүн ам огцом өсөх  магадлал багатай гэжээ.

Судалгаанаас үзэхэд Хятад улсад гэр бүлийн хосууд хоёул  эсвэл аль нэг нь  айлын ганц хүүхэд байсан тохиолдолд хоёр хүүхэд төрүүлж болох бодлого хэрэгжүүлснээр маш олон  гэр бүл хоёр дахь хүүхэд төрүүлэх сонголтыг хийгээгүй нь эдийн засгийн дарамт, хүүхэд өсөх орчин нөхцлийн хүндрэл,  эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт зэргээс шалтгаалж байгаа юм байна.

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ