Ахвазын халдлагад холбоотой сэжигтнүүдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-24 15:33:58

МОСКВА. /РИА Новости/. Ираны Ахваз хотод цэргийн жагсаалын үеэр үйлдсэн халдлагад холбоотой хэд хэдэн сэжигтнийг баривчилсан байна. Энэ тухай тус улсын Мэдээллийн сайд Махмуд Алави мэдээлснийг “Tasnim” агентлаг уламжилжээ.

Ираны Ахваз хотод бямба гарагийн өглөө цэргийн жагсаал болох үеэр халдлага үйлдсэний улмаас 60 хүн гэмтэж шархадсан бөгөөд амиа алдсан хүний тоо 28 болж нэмэгдсэн байна.

Уг халдлагын хариуцлагыг Саудын Арави улстай холбоо сүлбээ бүхий “Эх оронч арабын ардчилсан хөдөлгөөн бүлэглэл” өөртөө хүлээсэн гэж IRNA” агентлагийн мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ