Хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-01 15:02:01

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хоёрдугаар сарын 29-нд эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 31 дүгээр хуралдаанд оролцож, үг хэлэх болсон талаар өнөөдөр ГХЯ-наас мэдээллээ.

Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн оролцоог хөгжүүлэх, цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах зорилт тавин ажиллаж байгааг ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа хэллээ.

Тэрбээр, “Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 2-нд хэлэх үгэндээ дээр дурьдсан зорилтууд болон Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулах юм.

Мөн үеэр Ардчилсан орны хамтын нийгэмлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон Итали, Полш, Исловак, Стон зэрэг орны Гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ