Манлайлагч хүүхдүүд төрийн дэмжлэгээр зусланд амарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-10 21:51:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд зарласан “Бид нэг гэр бүл” болзолт уралдааны шилдгээр шалгарсан анги хамт олон НХХЯ-ны дэмжлэгтэйгээр Олон Улсын “Найрамдал” зусланд амарч байна.

Сурлага, урлаг, спорт, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн Ш.Эрдэнэчимэг багштай 5а анги, Уянга сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Е.Соёлмаа багштай 9б анги, Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн Д.Дуламсүрэн багштай 11а ангийн сурагчид болон 2018 оны Өвөрхангай аймгийн шилдэг хүүхдээр шалгарсан 9, Сорбон сампин, цээж тооллын дэлхийн аваргын тэмцээний шагналт 3 хүүхэд энэхүү эрхийг эдэлж байгаа юм.

Хүүхдүүдийг амраахад аймгийн удирдлагуудын хүсэлтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэмжлэг үзүүлсэн бөгөөд яамны Ажлын албанаас хүүхдүүдийг эргэж очжээ.

Холбоотой мэдээ