Иранд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-21 13:45:50

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн лхагва гарагт Йерусалим хотод Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзаж, Ираны эсрэг үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхээ амлажээ.


М.Помпео хоёр улсын найрсаг харилцаа холбоог өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Б.Нетаньяхугийн дараагийн сонгуулийн кампанит ажилд Д.Трампын Засаг захиргаа дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.


“Ираны зүгээс Израилд аюул заналхийлэл учруулж байгаа энэ үед бид Израилийн аюулгүй байдал болон тус улсын өөрийгөө батлан хамгаалах эрхийг хамгаална. Ираны эсрэг үзүүлэх шахалтыг чангатгахад энэхүү айлчлалын гол зорилго оршиж байна" гэж Помпео хэлсэн байна.



Холбоотой мэдээ