Монгол, АНУ-ын харилцааг хөгжүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-04 14:53:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд Майкл Клеческийд баяр хүргэж, түүний Элчин сайдын ажлын гараа Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өргөжиж буй үед эхэлж байгааг онцлов.


Элчин сайд Майкл Клечески Вашингтоны зүгээс Монгол Улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.


Талууд мөн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, боломжуудын талаар ярилцаж, ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж буй ГХЯ, Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт, Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны VI уулзалтын бэлтгэлийн талаар санал солилцов.

Холбоотой мэдээ