Холливудын бяцхан жүжигчин монгол малчин хүүгийн дүр бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-20 17:24:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холливудын алдарт найруулагч Жордан Робертсын бүтээл "Burn your maps" киног ирэх сард албан ёсоор нээнэ. Монголд малчин болохыг мөрөөддөг бяцхан хүүгийн тухай өгүүлэх тус киноны гол дүрийг Жэйкоб Трамбле бүтээсэн бөгөөд тэрээр "The Room" кинонд тоглож өөрийн авьяасыг таниулсан залуу жүжигчин юм.


Уг кинонд Монголын үзэгчдийн сайн мэдэх "The Conjuring", "Bates Motel" киногоор танил болсон Вера Фармига болон “The Equalizer”, “Aeonflux” зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш нарын алдартай уран бүтээлч тогложээ. Холливудын алдартай жүжигчдийн тоглосон уг кино нь Монголыг сурталчлах том боломж нээгдэж байна.

"Burn your maps" кино нийт 102 минут үргэлжилнэ.


Холбоотой мэдээ