Арвайхээрт энэ зун 30 мянган цэцэг тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-31 10:21:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2019 онд зарласан “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн хүрээнд Арвайхээр хотын нийтийн эзэмшлийн зам талбайд 30 мянган цэцэг тарихаар бэлтгэл ажлыг хангаад байна.

"Арвайхээр-Цэцэрлэгжилт" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчид 4 дүгээр сараас эхлэн цэцгийг үрслүүлсэн бөгөөд Т.Намнансүрэнгийн нэрэмжит гудамж, Бумбат худалдааны төвөөс Талст хүртэлх  талбай, Төв цэцэрлэгт хүрээлэн, Нийтийн эзэмшлийн зам талбайн бичил сааданд петуня, астра, хилэнжин  зэрэг сортын 30 мянган ширхэг цэцгийн үрсэлгээг суулгаж эхэлжээ.

Олон өнгийн гоёмсог цэцгүүдээр хотынхоо өнгө, төрхийг гоёж, үзэмж нэмж байгаа нь зуны цагт иргэдийн амьдралд аятай, тухтай орчин бүрдүүлэх, тэдэнд гоозүйн мэдрэмжийг олгох зэрэг ихээхэн ач холбогдолтой аж.


Холбоотой мэдээ