Нүүр хувиргагч О.Ононтунгалаг Холливудын оддыг гоёдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-10 22:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо “Майкал Винсента” академид нүүр хувиргагчаар ажилладаг О.Ононтунгалаг Холливудын оддыг гоёдог болсон байна.

Тэрбээр Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесын хуучин найз залуу болох Каспер Смарт, Женнифер Лопес, Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana,Meghan Trainor, Дэдди Янки, Ники Минаж нарын нүүр хувиргалтыг хийжээ.  Саяхан тэрбээр Холливудын алдартай жүжигчин Деннис Уильям Куэйдийн нүүр хувиргагчаар  ажиллажээ.

Жүжигчин Деннис Уильям Куэйд "Аралд үлдэгсэд", "Эцэг эхээ урхидагч", "Тээш", "Үелзэл", "Шинэ бейсболчин", "Нөгөөдөр", "Буудах цэг", "Давалгаа эзэгнэгч", "Диваажингаас цааш" зэрэг кинонд  тоглосон юм байна.

Холбоотой мэдээ