Дэрэвгэр жиргэрүү хилээр гаргахыг завджээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-20 17:14:53

Өмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомтоор ховор ургамал хилээр давуулахыг завджээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлж буйгаар энэ сарын 15-нд Гашуун сухайт боомт дахь дахь Экспорт импортын хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын улсын байцаагч нүүрсний экспортын чиглэлд хяналт шалгалт хийх явцдаа энэхүү зөрчлийг илрүүлжээ.

Хилийн боомтын чиглэлд тээвэр хийж явсан 0771 ӨМА улсын дугаартай "Лхас транс" компанийн тээврийн хэрэгслээс хучлагны доор ачсан ууттай зүйл илрүүлэн шалгахад 17 кг дэрэвгэр жиргэрүү нуусан байжээ. Энэ ургамал нь 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон байдаг. Ховор ургамал хилээр гаргахыг завдсан этгээд үүнийг нэг килограммаар тус бүрд нь ууталж гадуур нь  давхар уутанд хийж нүүрсний дээд далд ил тавьсан байжээ.

Жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж холбогдох хуулийн дагуу хэрэг бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлжээ.

Холбоотой мэдээ