“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын ISO стандартын гэрчилгээгээ авлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-19 15:50:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ энэ сарын 18-ны өдөр Парис хотноо “AFNOR” группийн Олон улсын бизнесийн Захирал Марьям Аугэрэу Ландесаас албан ёсоор хүлээн авлаа.

Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхээр үе шаттай ажлууд эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээ авсны дараа олон улсын “AFNOR” группээс мэргэжлийн зөвлөхүүдтэй ажлын хэсэг гарган чанарын стандартыг баталгаажуулах урьдчилсан аудитыг хийлгэсэн юм.

Олон улсын ISO стандартуудыг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагааг хянах, удирдах, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээг авахад чиглэсэн менежментийн нэгдсэн тогтолцоотой болж байна.
Холбоотой мэдээ