Ям өвчнөөр өвчилсөн 12 адууг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-09 18:47:15

Гуравдугаар сарын 07-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын ойролцоо хуучнаар Найрамдлын районы орчимд адууны ям өвчин гарсныг “Монцамэ” агентлаг мэдээлсэн.

Харин энэ өвчний тархалт ямар байгаа талаар аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Ө.Насан-Өлзийгөөс тодруулахад “Бид өвчилсөн 12 адууг зохих журмын  дагуу устгалд оруулсан. Мөн 70-80 адуунд харшил сорил тариа хийгээд байна. 

Одоогоор өвчний тархалт нэмэгдээгүй. Сорил тариа хийснээс хойш ойролцоогоор хоёр жил орчмын хугацаанд адуун сүрэгтээ онцгой анхаарал тавих ёстой талаар малчдад заавар, зөвлөмж өгч ажиллаж байна” гэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ