Иххэт сум спортын ордонтой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-10 17:35:15

Дорноговь аймгийн Иххэт сум энэ онд шинэ спортын ордонтой болно.  Спортын ордныг барихад тус аймгийн ИТХ-аас 700 гаруй сая төгрөгийг хуваарилсан бөгөөд тендерт шалгарсан компани Улаанбаатараас ирж ирэх долоо хоногоос барилгын ажлаа эхлэхээр бэлтгэлээ хангаж байна.

“Спортын ордон нь  үзэгчдийн  суудалтай, хувцас хэрэглэлийн өрөө тасалгаатай,  хоёр давхар байгууламж бөгөөд арваад ажлын байрыг шинээр бий болгоно. Бид барилгын ажлыг ирэх наймдугаар сарын 01-нд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн” хэмээн сумын Засаг дарга Х.Пүрэв ярилаа.

Шинэ спортын ордон ашиглалтад орсноор  орон нутагт төрөл бүрийн спортын дугуйлан хичээллэх, ард иргэдийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд тустай ажил болох аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ