АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-09-27 12:03:46

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний тохиолдол 805 бүртгэгдэж, 12 хүн нас барсан талаар тус улсын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас пүрэв гарагт мэдээлжээ.


Уг өвчний тархалт намжих төлөвгүй байгаа бөгөөд электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний тохиолдол 530 бүртгэгдэж, 7 хүн нас барсан гэж АНУ-ын Өвчний хянах, урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм.


Энэ долоо хоногийн мягмар гарагийн байдлаар дээрх өвчний улмаас нас барсан тохиолдол Калифорни, Флорида, Жоржия, Иллинойс, Индиана, Канзас, Миннесота, Миссисипи, Миссури, Орегон муж улсад бүртгэгдсэн байна.


Электрон тамхины талаарх шүүмжлэл газар авж буй энэ үед АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компани Америкт явуулж буй зар сурталчилгаагаа зогсоохоор болжээ.

Холбоотой мэдээ