ЖДҮ-ийн зээлийн санхүүжилт 30 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-08 18:24:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас өнөөдөр цаг үеийн талаар мэдээлэл хийх үеэр ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулж дууссаныг танилцууллаа.

ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн 2019 оны төслийн сонгон шалгаруулалтанд улсын хэмжээнд 2744 иргэн, ААН зээлийн хүсэлт ирүүлснээс өнөөдрийн байдлаар 4 зээлийн багцад 467 иргэн, ААН-ийн төсөл ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хүсэлт ирүүлсэн иргэдийн 17 хувь хамрагдах бүрэн боломжтой болжээ. Төслийн санхүүжилтийг нийтэд нь авч үзвэл, 219 төсөлд 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас гэрээ байгуулан санхүүжүүлсэн бөгөөд санхүүжилт 30 хувьтай байна.

ЖДҮ зээл олгох төсөл сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй шилэн болж, шинэ тогтолцоог бүрдүүллээ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцолж байна. 

Холбоотой мэдээ