Хятад, Америкийн худалдааны хэмжээ 10.3 хувиар буурчээ

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-10-14 15:21:41

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Хятад, Америкийн худалдааны хэмжээ 2.75 их наяд юань буюу өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурчээ.

Харин БНХАУ-Япон улстай хийсэн худалдааны хэмжээ 1.58 их наяд юань буюу өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Харин БНХАУ-ын Европын Холбооны орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 3.57 их наяд юань /8.6 хувиар өссөн/, АСЕАН-ы орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 3.14 их наяд юаньд /11.5 хувиар өссөн/ хүрсэн бөгөөд эдгээрийн Хятадын Гадаад худалдааны нийт хэмжээнд эзлэх дүн 15.6 хувь, 13.7 хувьд хүрсэн талаар БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Ли Куйвэний өнөөдөр танилцууллаа.

Түүнчлэн “Бүс ба Зам”-ын дагуух орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 6.65 их наяд юаньд хүрч 9.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын нийт худалдааны хэмжээний 29 хувийг эзэлж байгаа төдийгүй Бүх Хятадын гадаад худалдааны дундаж өсөлтөөс 6.7 хувиар өндөр дүнтэй байгаа юм.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ