Зүүнговийнхон шинэ соёлын төвтэй болов

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-31 10:22:35

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг Зүүнговь суманд ажиллаж байна. Тэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явц, цаг үеийн байдалтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгч байна.

Зүүнговь суманд улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай соёлын төвийн барилга барьсан бөгөөд ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна. Мөн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд 1,2 км хатуу хучилттай замын ажил хийж дуусах шатандаа оржээ. Сумын Соёлын төвийн барилгын ажлыг "Ундарга петролиум" компани гүйцэтгэсэн байна.

Үүнээс гадна тус суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэгийн барилга, 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заалны барилгын ажлыг он дамжин хийхээр болж, гүйцэтгэгч нар нь шалгарч ажилдаа оржээ.

Холбоотой мэдээ